Thursday, September 17, 2015

Adprize – д оролцох

Adprize д оролцох
Таныг нэг реклам үзэх бүрт танд 3 adprize сугалаа өгөгддөг (заагдсан хугацаанд хүчинтэй байдаг). Тоон дээр нь дарснаар оролцох хэсэгрүү шилждэг.
Миний бодлоор цэвэр аз л болов уу гэж санагдсан зарим нь бүтэн жилийн турш хэдхэн л удаа хожсон байхад зарим нь бараг өдөр бүр өдөрт хэд хэдэн удаа хожсон нь ч байдаг. Миний хувьд хожихгүй нэлээд удаж байснаа нэг өдөрт 2 удаа хожих жишээтэй!
 Ихэнх хүмүүс нэг их хожоод байдаггүй болохоор ч тэр юм уу? Тийм ч их үздэггүй орхичихдог. Гэхдээ adprize зарим тохиолдолд таны рекламнуудаас ч илүү зүйл танд авчирч магадгүй. Өдөрт  70 орчим сугалааны реклам үзнэ тус бүр нь 5 секунд. 350 секунд = 6 минут орчим л хугацаа та эндээс юу хожиж болохыг харцгаая!
0.25$-аас 50$
50$= 100000
10-аас 10000 хүртэлх оноо хожиж болно. Оноогоор юу хийх юм бэ гэж асууж магадгүй л юм. Оноо миний хувьд нэлээн хэрэгцээтэй байдаг идэвхгүй байгаа түрээсийн гишүүдийг солих алтан гишүүний эрх худалдаж авах зэрэгт оноо-гоо ашиглах нь шууд мөнгөө ашигласанаас хамаагүй дээр байдаг. Мөн та adprize-аас шууд алтан гишүүн болох эрх ч хожиж магадгүй юм шүү!  Амжилт!





Friday, August 21, 2015

Гишүүн түрээслэх

Гишүүн түрээслэх


Түрээсийн гишүүд нь таны мөнгө олох гол эх үүсвэр болох юм. Учир нь та энгийн гишүүн байхдаа л 300 хүртлэх тооны гишүүн түрээслэх боломжтой. Алтан гишүүн бол 2000 хүртэлх тооны гишүүдтэй байж болно.
 Хэрэв та алтан гишүүн бөгөөд 2000 гишүүнтэй тэдгээрийн тал нь буюу 1000 нь идэвхтэй гишүүн байгаа гэвэл та өдөрт 80.09$, сард 2402.70$, жилдээ 29232.85$ олж болохнээ. Миний л хувьд лав бага мөнгө биш! Сар бүр 4’800’000 ийг олдог ажил цөөхөн л байх болов уу?
 Гэхдээ энэ мөнгийг таны алган дээр зүгээр л тавьчихна гэж бүү санаарай тодорхой хэмжээний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гаргаж байж л хүрнэ гэдгийг санах хэрэгтэй! Бүү бууж өгөөрэй!
Neobux –аас түрээсийн гишүүд өгөхдөө сүүлийн 5 хоногт дор хаяж 11 реклам үзсэн гишүүнийг түрээсийн гишүүн болгож өгдөг гэвч надад лав энэ нь хангалтгүй санагддаг учир нь өдөр бүр 25-30 реклам байгаа шүү дээ тэгэхээр түрээсийн гишүүд нь сүүлийн 5 хоногт ямар ч байсан 1 удаа бүх реклам-аа үзсэн гишүүн байх нь ээ auto renew болон auto pay тохиргоог асаах хэрэгтэй auto pay нь рекламаа үзсэн гишүүдийн хугацааг автоматаар 1 хоног сунгах тохиргоо юм. Идэвхитэй гишүүд өөрсдөө өөрсдийнхөө хугацааг сунгах болно гэсэн үг auto renew горим нь таныг гишүүдийн түрээсийг сунгахаа мартахаас сэргийлэх юм auto renew горим дотроос та хэд хоног үлдсэн байгаа гишүүдийг сануулж хэд хоног үлдсэнийг нь автоматаар сунгах вэ гэдгээ тохируулна хэрэв таны данс түрээсийн гишүүний түрээсийг сунгахад хүрэлцэхгүй бол зөвхөн сануулдаг. Идэвхгүй гишүүдийн хувьд та 0.07$ эсвэл 93 оноогоор хэзээ ч хамаагүй сольж болно.  Идэвхтэй гишүүд таарвал 0.07$ -ийг 14 реклам буюу идэвхтэй байсан 4 хоногтоо нөхөөд өгнө гэсэн үг.


Гишүүн түрээслэхийн тулд та өөрийн neobux-ийн цонхны  referrals  товч дээр даран орж хэдэн гишүүнийг ямар үнэтэйгээр түрээслэх ээ сонгон түрээслэж болно.

Миний зүгээс санал болгох нь : Neobux site-аас идэвхитэй түрээсийн гишүүд олоход хэцүү байдаг учир нь түрээсийн гишүүд нь хэн нэгнээс мэдээлэл аваагүй реклам үзэж яваад юм уу хальт дуулсан хүмүүс ихэвчлэн байдаг. Иймээс 0.60$ хүрэв үү үгүй юу түрээслэж эхлэх нь буруу юм хэрэв идэвхгүй гишүүд ирвэл та өөрийн сарын хөдөлмөрөө шууд цацаж хаяж байгаагаас ялгаагүй юм нэг сар гэдэг бага хугацаа биш шүү дээ мөн таны шантрах магадлал ч ихсэх болно! Иймээс ядаж 3$ бүр ядахнээ 2$-той болтлоо хүлээх хэрэгтэй энэ нь таныг идэвхгүй гишүүдээс хмгаалах болно.


 Идэвхигүй гишүүн байвал та айлтгүйгээр recycle буюу шууд солиж болно, хэдийгээр 14 хоног идэвхгүй байсан түрээсийн гишүүнийг автоматаар солидог ч энэ нь таны 0.60$-ийн талыг нь үрчихсэн байх болно харамсалтай шүү дээ. Иймээс 3$ цуглуул хэцүү байх болно гэхдээ би та бүхнийг бүдрэхээс л сэргийлж байгаа юм шүү! Мөн идэвхигүй байна гээд нэг өдөр хараад л солиод байж болохгүй ядаж 3 - 4 хоног харах хэрэгтэй зарим идэвхитэй гишүүд ч хааяадаа идэвхигүй байдаг.
Асуух зүйлс байвал comment хэсэгт үлдээнэ үү? Баярлалаа!
Мөн миний блог-оор зочилж байгаарай!


Wednesday, August 19, 2015

Гишүүн элсүүлэх

Гишүүн элсүүлэх

Нэгэнт та реклам үзээд эхэлсэн бол ганцаараа реклам үзсэнээс олуулаа үзэх нь хэд дахин илүү ашигтай гэдгийг ойлгосон байх. Та элсэн орсноос хойш 15 хоног нэгэнт өнгөрч та энэ хугацаанд идэвхитэй байж чадсан бол та одоо дороо гишүүн элсүүлэх боломжтой болсон гэсэн үг.
Гишүүн элсүүлэхэд таны бодол голлох нөлөө үзүүлнэ та мөнгө олж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бол гэрийнхэн найз нөхөд гээд танд ойр байгаа хүмүүсийг элсүүлэхэд хялбар байх болно.
Гишүүн элсүүлэхийн тулд таны Neobux цонхны зүүн талд байгаа Banners гэсэн дээр дарна

15 хоног өнгөрсөн мөн 100 реклам үзсэн буюу идэвхитэй байснаар цонх ингэж өөрчлөгдөх ба үүний Link гэсэн холбоос нь таны гишүүн элсүүлэх холбоос юм.


Энэ Link –ийг та элсүүлэх хүндээ өгч энэ Link -ээр элссэн гишүүд таны гишүүд болох болно.
Мөн та эхэн үед таны гишүүдийн тань тоо 30-аас хэтрэхгүй гэдгийг анхаарч зөвхөн идэвхитэй байх гишүүдийг элсүүлбэл зохилтой. Гэхдээ санаа зоволтгүй гишүүдийн тоог нэмж болно.

Таны элсүүлсэн гишүүд өөрсдөө мөнгө олохын хажуугаар заавал үзэх 4 реклам-аа үзсэнээр танд реклам бүр нь 0.0005$*4=0.002$ -ийг өдөр бүр танд нэмэлт орлого болгон оруулна. Бага мэт санагдаж болох ч хэрэв идэвхитэй олон гишүүн оруулж чадвал сар бүр чамгүй мөнгө олох боломжтой. Мөн стандарт болон extended(өргөн хүрээний) реклам үзвэл танд 0.005$ авчирна. 
Бүр илүү хурдан илүү хэмжээний мөнгө олохыг хүсвэл та Алтан гишүүн болохыг зөвлөе ингэснээр таны болон таны элсүүлсэн гишүүдээс олох орлого х10 дахин үржигдэх болно. Бодоод үзвэл та алтан гишүүн бөгөөд доороо идэвхитэй 50 гишүүнтэй бол сард 30$ тогтмол олж байх болно бас нэг мартаж болохгүй зүйл бол түрээсийн гишүүн юм. Түрээсийн гишүүдээс олох орлого элсүүлсэн гишүүдээс х10 дахин их байдаг хэрэв та алтан гишүүн бол дахин х2 ихэснэ.

Та нэгэнт Neobux –ийн гишүүн тул Neobux –ийн Banner –ийг ашиглах боломжтой.

Реклам үзэх

Реклам үзэх

Таныг өөрийн Neobux-руугаа ороход дээд хэсэгт нь өнгийн тоонууд харагдаж байгаа нь таны үзэх боломжтой рекламнууд юм. Тэдгээр тоонууд дээр эсвэл хажууд нь байгаа  View Advertisements  гэсэн дээр дарж реклам үзэх хуудасруу шилжинэ.


Реклам үзэх хуудас иймэрхүү харагдана.


 Тэнд танд харагдах рекламнуудаас Улбар шар нь өдөр бүр заавал үзэх реклам (эдгээрийг үзээгүй тохиолдолд идэвхгүй гэж тооцогдох ба таны дор элссэн хүмүүс болон өөр бусад нэмэлт орлогыг тэр өдөртөө авах эрхгүй болдог)


Иймээс өдөр бүр улбар шар рекламаа заавал үзэж байх нь чухал юм.
Нил ягаан өнгөтэй болон ногоон өнгөтэй нь нэмэлт реклам болно. Эдгээр үзсэнээр эхэн үеийн таны гол орлого болно.

Рекламуудын дээрх гарчиг дээр дарсны дараа гарч ирэх улаан цэг дээр дарснаар рекламаа үзнэ заавал үзэх сонсох шаардлага байхгүй ч тэр хуудсан дээрээ 5 секүнд байснаар үзсэнд тооцогдоно.


 Реклам уншиж дууссаны дараа Neobux гэсэн үгний O үсэг нь шар тойрог болон 5 секүндын хугацааг хэмжинэ. 


O үсэг уншиж дуусахад  close  гэсэн бичиг гарч ирсэнээр таны дансанд рекламны орлого нэмэгдэж та реклам үзсэнд тооцогдоно


 close  бичиг дээр даран гарж дараагийн рекламаа үзнэ.

Neobux-д мөнгө олох

Neobux-д мөнгө олох


Neobux-д мөнгө олох хэд хэдэн арга байдаг.
  • Өөрөө реклам үзэх
  • Cугалаанд оролцох, бичлэг үзэх, судалгаанд оролцох, тоглоом тоглох г.м
  • Түрээсийн гишүүд хөлслөх
  • Шинэ гишүүн элсүүлэх
Гэвч шинэ гишүүдийн хувьд хязгаарлагдмал байдаг. Элсэн орсон эхний 15 хоногтоо та зөвхөн өөрөө реклам үзэх болон, сугалаанд оролцох, бичлэг үзэх, тоглоом тоглох гэх мэт эрхүүд л нээлттэй байдаг. Тийм ч учраас элсэн орсон эхэн үеэсээ л ихэнх хүмүүс шантран гарч эхэлдэг мөн тэд Neobux-аас мөнгө олох нь боломжгүй гэсэн бодолтой үлдэцгээдэг.

Аль ч талаас нь харсан хэн ч өдөрт 20-30 минутыг реклам үзэж өнгөрүүлсэн хүнд 20$ -ийг өдөр бүр зүгээр нэг өгчихгүй нь ойлгомжтой. Гэвч хэрэв та тэвчээртэй байж мөн идэвхи чармайлт гаргаж чадвал сар бүр 300$ -500$ өдөр бүр 30 минут компьютерийнхаа өмнө сууснаар олдог болох боломжтой. Үнэхээр идэвхи чармайлт гарган сайн ажиллаж чаддаг хүмүүс сар бүр 1'000$ түүнээс ч илүүг олдог.

Өдөр бүр танд 25 – 30 реклам өгөгдөж байх болно. Реклам бүр нь 0.001 $ байх болно 0.005 $ - 0.015 $ -ийн рекламууд байдаг ч төдийлөн олон гарч ирэхгүй л болов уу. Иймд таны элсэн орсон эхний сар маш хүнд санагдах болно гэдгийг сануулья гэсэн ч бүү шантраарай! Таны хичээл зүтгэлээс л бүх зүйл хамаарна.


Асуух зүйлсээ post бүрийн доор байрлах comment хэсэгт үлдээнэ үү! Баярлалаа!

Tuesday, August 18, 2015

Neobux-д бүртгүүлэх

Neobux-д бүртгүүлэх


Одоо бид Neobux-д бүртгүүлнэ. энд дарж бүртүүлнэ үү
шууд Neobux-д бүртгүүлж болох ч дээрх link-ийг ашигласнаар та зарим нэг тэмцээнд оролцох давуу талтай болох болно. Мөн асууж лавлах зүйлсээ шууд надаас асуух боломжтой болох юм.

Дээрхи link-ээр орсны дараагаар иймэрхүү харилцах цонх гарж ирнэ эндээс REGISTER гэсэн товчин дээр дарна.

Үүний дараагийн цонхны 
Username - Таны NeoBux-д хэрэглэх нэр.
Password - Нууц үг
Password confirmation - Нууц үгээ дахин бичих
Email - E-mail хаягaa буюу gmail хаягаа бичнэ.
Payza/PayPal Email - Paypal-д бүртгүүлсэн E-mail хаяг
Birth Year - Төрсөн он
Verification Code - Зураг дээрх кодийг бичнэ.
Доорх дөрвөлжин нүдийг чагтлан Continue товч дээр дарна.
 Үүний дараагаар гарч ирэх цонхонд өөрийн E-mail (Gmail) хаягтаа ирсэн кодыг хуулж өгөөд, мөн зураг дээрх баталгаажуулаж кодыг харгалзах нүдэнд бичиж өгнө ингээд finish registration товчийг дарна.

Ингээд та Neobux-ийн гишүүн боллоо.

Paypal хаяг нээх

Paypal хаяг нээх

Neobux-d бүртгүүлэхийн өмнө бидэнд paypal хаяг хэрэгтэй. Зөвхөн Neobux-д гэлтгүй paypal-ийг интернэт-ээр дамжуулан мөнгө шилжүүлэх online худалдаа хийх гэх мэт олон зүйлсэд ашиглаж болно. 

www.paypal.com хаягаар орно.
sign up гэсэн товчин дээр дарна.

Дараагийн цонхноос Personal эсвэл Premier гэсэн сонголтыг хийнэ.
Гарч ирэх цонхноос улаан цэгтэй хэсгүүдийг хоосон үлдээж болох ба үлдсэн хэсгийг заавал бөглөнө. Үүнд e-mail нь бидний өмнө нь нээсэн gmail байна. Postal code гэдэг нь шуудангийн хаяг ба 13280 нь Улаанбаатар хотын код юм.
Үүний дараа мөн зураг дээрх кодыг оруулснаар таны paypal хаяг идэвхжинэ.
идэвхжүүлсний дараа олон улсын картаа бүртгүүлэх цонх гарч ирэх ба байхгүй бол go to my account link дээр дарна. 
Та paypal хаягтай боллоо. Дараа хүссэн үедээ олон улсын эрхтэй картаа бүртгүүлж болно.